АР, ӨВӨР МОНГОЛД НЭГ УДАА

Монгол болон Өвөр Монголын ахуй амьдрал, малчдын мал маллах арга ухаан, мал аж ахуй, зан заншил, нийгэм, соёлын ялгаа зэргийг харьцуулан харуулсан “Ар, Өвөр Монголд нэг удаа” реалити шоу нэвтрүүлэг "25 дугаар суваг" телевизээр 4-р сарын 18-нд анхны дугаараа хүргэсэн.  

Нэвтрүүлэгт Төв аймгийн Өндөр ширээтийн мянгат малчин Б.Тунгалагтамир, ӨМӨЗО-ны шилийн гол аймгийн зүүн үзэмчин хошууны Эх булаг сумын малчин С.Ванчигдорж нар хоорондоо солигдон 5 хоног нэгнийхээ гэрт амьдарсан юм.