Жамуха - "Мөнх тэнгэрийн хүчин дор"

Ц.Төмөрбаатар 1978 онд МУБИС-ийн Кино драмын анги, 1984 онд Москвагийн Кино урлагийн дээд курс, 1986-1988 онд Марксизм-Ленинизмийн оройн дээд сургуулийг жүжигчин, найруулагчийн мэрэгжлээр тус тус төгсчээ. Тэрээр сургуулиа төгсөөд 1978-1997 онд Хүүхэд залуучуудын театрт жүжигчин байв. 1999-2000 онд КУДС-д багш, 2000-2002 онд Драмын театрт жүжигчин, 2002 оноос театр, хөгжмийн "Мюзик-Холл" дээд сургууль, 2010 оноос одоог хүртэл "ОУБТ ЗОХИОМЖ" дээд сургуульд багшаар ажиллаж байна.
Тэрээр 1985 онд "Говь Хянганд тулалдсан нь" киноны Цэдэнбалын дүрийг бүтээснийхээ төлөө 25 настайдаа төрийн шагнал хүртсэн ч 1989 онд Ардчиллын анхдугаар зөвлөгөөн дээр үг хэлэх зөвшөөрөл авч, төрийн шагналаасаа татгалзаж байгаагаа албан ёсоор зарлажээ. Ц.Төмөрбаатар 2009 онд Ардчилсан хувьсгалын 20 жилийн баярын өдөр Монгол улсын Гавьяат Жүжигчин цолоор энгэрээ мялаасан.