Хэцүү даалгавар

"Хэцүү даалгавар" нь 1988 оны бүтээл юм. Тракторчин Равжир дээд боловсролтой болвол цалин хөлс нэмэгдэж, амьдрал ахуй нь дээшилнэ гэж тооцоолжээ. Ингээд дээд боловсролын Дипломтой болохоор зориг шулуудан багш Сандаг дээр очиж, учраа хэлтэл түүнд маш олон тоо бодох даалгавар өгнө. Энэхүү даалгаврыг Равжир биелүүлж чадахгүй хэрхэн мунгинаж байгааг инээдмийн хэлбэрээр үзүүлж "буруу замаар будаа тээвэл буцахдаа шороо тээнэ” гэсэн зүйр үгээр өгүүлэмжээ гаргажээ.