Ингэх гээд байсан юм

"Ингэх гээд байсан юм" кино нь 1983 оны бүтээл юм. 
Нас тогтсон нэгэн эр хоёр залуутай хуйвалдан бугын халуун цус уухаар тохиролцож хүслээ гүйцээнэ. Тэдний бусармаг явдлыг ойн цагдаа мөрдөж, өөрийн зүгээс авах ёстой арга хэмжээг авна. Хулгайн анчдын бусармаг үйлдлүүдийг хэтрүүлэгт инээдмийн өнгө аясаар үзүүлжээ.

Найруулагч: Б.Жамсран
Зохиолч: М.Тогмид
Зураглаач: С.Дашгалсан
Зураач: П.Сосорбарам
Хөгжмийн зохиолч: Г.Бирваа
Дууны найруулагч – Б. Баянбат
Эвлүүлэгч – Д.Түмэнбаяр

Гол дүрд:

Сурмаа- Н.Цэвээнравдан
Дэрмээ- Д.Цоодол
Батаа- Ц.Төмөрхуяг
Дондог-А.Цэрэндэндэв
Туяа – Ш.Цогцэцэг