МОНГОЛ ХҮҮ

"Монгол хүү" 1936 онд бүтээгдсэн Монголын анхны уран сайхны кино юм.

Монгол ардын үлгэрийн сэдвээр зохиомжилсон “Аршийн мод ” зохиолоор бүтээсэн энэхүү кинонд Цэвээн хэмээх хөдөөгийн нэгэн цайлган сэтгэлт, итгэмтгий малчин эр өөрийн дурлалт бүсгүй Дулмаатай гэрлэн, аз жаргалтай амьдрахын тулд шидэт модны эрэлд харь газар аялан явж, зовлонд учран, эцэст нь төрөлх Монгол нутагаа эргэн ирж, жинхэнэ аз жаргалыг амсан мэдэрч буйг харуулжээ.

1937 онд энэхүү киног хийсний дараа МАХН-ын Төв Хороо, Засгийн газраас “Ард” кино театрыг байгуулж “Монгол хүү” киног үзжээ. Гэтэл тухайн үед хэлмэгдүүлэлт эхэлж байсан учраас Төв хорооноос “Монгол хүү”-г гаргахыг хориглосон байна. Учир нь энэхүү кинонд тухайн үеийн эсэргүү лам нарыг үзүүлсэн байна хэмээн дахин Монгол нутагт үзүүлэхгүй хэмээн хаасан байна.

1938 онд Оросууд энэ киног АНУ-д үзүүлэхэд Америкийн кино академиас 10 шилдэг киноны нэгээр тодорсон нь Монголыг дэлхийд таниулсан “Монгол хүү” кино болсон юм.

Найруулагч: Илья Трауберг

Зохиол: В.Лапин, Д.Славин, З.Л.Хацревин

Дүрүүдэд: Ч.Цэвээн, Д.Ичинхорлоо, Д.Бат-Очир, Н.Цэгмид

Хөгжмийн зохиолч: И.Рарбинович, Э.Грикуров

Зураглаач: М.Каплан

Эвлүүлэгч: Д.Цэвэлмаа

Нээлт: 1936 он

Хугацаа: 100 минут