СЭРЭЛТ

"Сэрэлт" киног 1957 онд бүтээсэн бөгөөд 1928 оны үед Монголд шинжлэх ухааны эмнэлэг нэвтэрч эхлэхэд хөдөө орон нутагт ирсэн орос эмч эмэгтэй, нутгийн нэр хүндтэй маарамба нарын өрсөлдөөнөөр хуучны дадал заншил, үзэл бодол, шашны нөлөөг даван туулж, хүмүүсийн үзэл бодолд эргэлт гарч, сэтгэхүйд шинэ ёс суртахуун хэрхэн төлөвшиж буй тухай өгүүлнэ.

Найруулагч · Сангижавын Гэндэн, Дэжидийн Жигжид
Зохиолч · Ламжавын Ванган, Чойжилын Чимид
Зураглаач · Дэжидийн Жигжид
Жүжигчин · Цагааны Цэгмэд, Зундуйн Цэндээхүү, Дашзэвэгийн Ичинхорлоо, Буучийн Жигмиддорж, Данзангийн Бат-Очир, Түдэвийн Цэвээнжав, Гимлайн Доржпалам
Хөгжмийн зохиолч · Самбын Гончигсумлаа