АРДЫН ЭЛЧ

Энэ киног 1959 онд “Монгол кино” нэгтгэл туурвижээ. 

1921 оны ардын хувьсгалын үйл хэрэгт жирийн малчин ард хэрхэн оролцож байсныг, их жанжин Сүхбаатарт хүргэх нууц бичгийг авч явсан Дарьбазар дайсны гарт өртөн амь үрэгдэхийн өмнө өөрийн зорьсон үйл хэргийг үргэлжлүүлэхийг гэргийдээ даатган дамжуулсаар гэргий Ариунаа нь зориг зүтгэл авхаалж самбаа гарган дайсны элдэв мөрдлөгөөс амь гарч их жанжин Сүхбаатартай нүүр тулан учирч буй тухай өгүүлжээ. Энэ кино нь 1959 оны Москвагийн олон улсын анхдугаар кинон наадамд оролцож Ариунаад тоглосон жүжигчин Пүрэвийн Цэвэлсүрэн нь эмэгтэй хүний шилдэг дүр бүтээсний төлөө мөнгөн медаль хүртсэн юм. 

Найруулагч: Дэжидийн Жигжид

Зохиогч: Чойжамцын Ойдов 

3ураглаач:  Ойдовын Уртнасан 

3ураач: Лувсанцэрэнгийн Махвал 

Хөгжмийн зохиолч: Лувсанжамбын Мөрдорж

Дууны оператор: Л.Найдан, З.Гаваа

Нүүр будаг:  Б.Баяржаргал , Ц.Дашдондог

Эвлүүлэгч: М.Болд, Ц.Долгорсүрэн 

Гол дүр:

Ариунаа- Пүрэвийн Цэвэлсүрэн

Дарьбазар- Жамбалын Занабазар

Сүхбаатар- 3ундуйн Галсанданзан

Дүлзэн -Бавуугийн  Готов 

Тулга – Ц. Доржсүрэн