АЛТАН ӨРГӨӨ

Тэртээ 1940-өөд оны хүйтэн дайны үе ард хоцорч Монгол-Германы найрамдалт харилцааны илэрхийлэл болгон хоёр орны уран бүтээлчид хамтаар 1961 онд энэхүү киног бүтээсэн түүхтэй. Монгол ардын үлгэр домгоос сэдэвлэн зохиолч С.Эрдэнэ, Германы зохиолч Курт Бортфелд нар кино зохиолыг бичжээ. Хамтын бүтээл хэдий ч зохиолын үйл явдал дан монголчуудын амьдрал ахуй, соёлыг дэлгэн үзүүлсэн (Лусын хааны ахуйд л европ үлгэрийн шинж чанар багахан орсон нь бий) юм.

Нэгэн шидтэний захиасаар авдартай эрдэнэс буюу цэвэр усны ундаргыг сахиж хамгаалдаг Пагва өвгөний гурван хүүгийн ууган хоёр нь авдарт юу байгааг сонирхон нээснээс болж ган гачиг нүүрлэснээр киноны үйл явдал өрнөнө.

Зохиолч: Курт Бортерфельд, С.Эрдэнэ

Найруулагч: Готтфрид Кольдиц, Р.Доржпалам

Зураглаач: Эрих Гуско, О.Уртнасан, Петер Дытрих

Зураач: Альфред Толле, Л.Гаваа, Вернер Пыске, Регина Кункел

Хөгжмийн зохиолч: Л.Мөрдорж

Зургийн дарга: Эрих Кюне, Н.Гомбосүрэн

Дүрүүдэд: 

Мэргэн ард - Ж.Лувсанжамц

Пагваа - Ц.Цэгмид

Сүмбээ - Б.Зориг

Ёров - С.Сүхбаатар

Ембоо - Г.Цэгмид

Сарангэрэл - Ц.Норжмаа

Сэндмаа - Ч.Долгорсүрэн

Лусын хаан - Курт Мюлхарт

Лусын охин - Эвелин Крон