НҮГЭЛ БУЯН

"Нүгэл буян" кино нь 1963 оны бүтээл юм.

Энэхүү кинонд Буддын шашны номлолоор халхавчлан ертөнцийн алив булай явдлыг үйлдэж буй лам багшийнхаа мөн чанарыг таньж, хуучин нийгмийн бузар бурангуйг нээн илчилж, тэрхүү хүрээллээс ангижирч чөлөөт амьдралын ариун замыг эрэлхийлэн тэмцэж байгаа залуу хосын хайр сэтгэлийн зовлон, хагацлыг харуулжээ. Зохиолыг Д.Нацагдоржийн "Ламбугайн нулимс" хэмээх сонгодог өгүүллэгээс сэдэвлэсэн байна. 

Найруулагч: Дэндэвийн Чимэд-Осор

Зохиолч: Донровын Намдаг

Хөгжмийн зохиолч: Дагвын Лувсаншарав

Зураглаач: Ч.Цэнджав

Зураач: Т.Гоош

Гол дүрүүдэд:

Дашзэвэгийн Ичинхорлоо

Д. Дуламсүрэн

Цагааны Цэгмэд

Гомбожавын Гомбосүрэн