ЗЭРЭГ НЭМЭХИЙН ӨМНӨ

"Зэрэг нэмэхийн өмнө" кино нь 1965 оны бүтээл юм.

Энэ кино нь шог үлгэрийн өгүүлэмжтэй бөгөөд тайж Мижид нийслэл хүрээ орж, Богд хаанд их өргөл өргөн зэрэг цол нэмж, шан харамж хүртэхээр явах замд Боролдой, Долдой хэмээх хоёр зарц нь уран цэцэн арга мэх хэрэглэн үргэлж түүнийг даван дийлж байгаа явдлыг инээдмийн аясаар үзүүлжээ. 

Зохиолч: Л.Түдэв 

Найруулагч: Д.Чимэд-Осор 

Зураглаач: Б.Дэмбэрэл

Зураач: Я.Үржнээ 

Хөгжмийн зохиолч: Л.Мөрдорж 

Гол дүрд:

Дүвчинмижидбалбигомбо зайран - З.Доржсүрэн 

Боролдой - Б.Содном 

Долдой - Д.Жамъянжав