ЦӨМИЙН ЭРЧИМ ХҮЧ

Цөмийн эрчим хүчний нээлт нь цэвэр энергийн тухай ойлголт юм. Хүн төрөлхтөн гэнэт нүүрс гэх мэт агаар бохирдуулдаг түлшнээс өөр маш үр дүнтэй бас хязгааргүй эрчим хүчний эх үүсвэртэй болсон. Харамсалтай нь, энэ шинэ эх үүсвэрийг ашиглан цөмийн зэвсгийг бүтээсэн. Дэлхийн гуравдугаар дайн болвол цөмийн зэвсэг сүйрлийн аюул авчрахвий гэх айдас бидэнд байдаг ч, хэрэв аюулгүй зөв ашиглавал цөмийн эрчим хүчээр зардал багатай, агаар бохирдуулахгүй том эрчим хүчний станц байгуулах боломжтой. Ирээдүйд бид энэ эрчим хүчний хязгааргүй эх үүсвэрийг зөв зүйлд ашигласаар байх болов уу?