НИСЭХ ОНГОЦ

Аэродинамикийн хуулийг ашиглан аварга том, хүнд төмрөөр агаарт хөөрөн, хэдэн мянган километер замыг туулан нисдэгийг төсөөлөн бодоход л гайхалтай. Энэ бүтээлийн ачаар хүн төрөлхтөн дэлхийн аль ч өнцөгт ердөө хэдхэн цаг нисээд л хүрч чаддаг болов. Өнөөгийн ертөнцийн дүр төрх бүрэлдэн бий болоход онгоц асар их нөлөө үзүүлсэн билээ. Онгоцны ачаар бид өөр өөр соёл иргэншилтэй танилцан, худалдаа наймааг илүү түргэн хийж, гал түймэр унтраан, тэр байтугай дайн тулаандаа ч ашигладаг болсон юм.