ГАР УТАС

Саяхныг хүртэл бид зөвхөн гэрийн утсаар л хоорондоо холбогддог байсан гэхэд итгэмээргүй. Хэрэв дуудлага ирэх үед та гэртээ байхгүй байвал тэгээд л ярих боломжгүй болдог байв. Хэрэв та хурал эсвэл болзоондоо хоцрохоор болвол үүнийг тань хүмүүс мэдэх боломжгүй байсан юм. 

1973 онд Нью-Йорк хотын гудамжнаас өөрийнхөө зохиосон зөөврийн (гар утас) утсаараа анхны дуудлагыг хийжээ. Өнөөдөр бид гар утсаараа ярихаас гадна и-мэйл явуулах, цаг агаарын мэдээ харах, мессеж явуулах, google-ээс асуулт асуух, нийгмийн сүлжээгээр аялах гэх мэт маш олон зүйл хийдэг. Ихэнх хүмүүсийн хувьд ухаалаг утас нь тэдний өдөр тутмын амьдралын чухал хэсэг нь болж байна.