Tyrion Lannister

Тирион Ланнистер нь Лорд Тивиний бага хүү, Серсей болон Жэйми Ланнистер нарын дүү юм. Одой учраас өөрт нь ирэх ялгаварлан гадуурхлыг өөрийн оюун ухаан, сэргэлэн байдлаараа даван туулдаг.

Хийгээгүй хэргийнхээ төлөө Кателин Старкад баригдан хоригдсон нь 5 хааны дайны нэгэн шалтгаан болсон. Олзноосоо зугтаж ирснийх нь дараа Тирионийг аав нь Жоффри Баратеоны шадар туслахын үүрэг гүйцэтгэгчээр томилох ба   Blackwater дахь Станнис Баратеоны эсрэг тулааны үеэр 7 хаант улсын нийслэлийг амжилттай хамгаалсан юм. Үүний дараа түүнийг Master of Coin болгон тушаал бууруулж, Жоффригийн аллагад буруутгав. Тирион эцгийнхээ аллагын дараа  Жэйми болон Варис нарын тусламжтайгаар Эссос руу зугтсан.

Зүүн зүгт түүнийг Жора Мормонт барин Даенерис Таргариенд аваачсан бөгөөд Даенерис түүний тусламжтайгаар Төмөр сэнтийг эзэмшихээр шийдэв. Тирионий үнэнч байдал, хичээл зүтгэлийнх нь төлөө  Даенерис хатны шадар туслах болгосон юм. Тэгээд тэд хатны шинэ арми болон холбоотнуудтай хамт Драгонстоны нутагт очин Westeros-ийг эзлэхэд хатны стратегичийн үүргийг гүйцэтгэсэн билээ.