Jaime Lannister

Сэр Жэйми Ланнистер нь Тивиний том хүү, Серсейгийн ихэр, Тирион Ланнистерийн ах юм. Тэр өөрийн ихэр Серсейтэй ёс бус харилцаатай байсан ба Жоффри, Мирселла, Томмен нарын төрсөн эцэг юм.

Жэйми Галзуу хаан Аерис Таргариены хамгаалалтанд хүчин зүтгэж байхдаа хаанаа алж "хааны алуурчин" хочтой болсон. Тэр үргэлжлүүлэн Роберт Баратеон хааны хамгаалалтанд Робертын хүүхдүүд болох Жоффри, Томмен нарын командлагчаар зүтгэж байв. 

Серсей хаан ширээнд сууж, тэдний авга Сэр Кеван Ланнистер нас барснаар Ланнистерийн армийн шинэ удирдагч нь Жэйми  болсон юм.