Cersei Lannister

Серсей Ланнистер хатан нь Роберт Баратеон хааны бэлбэсэн эхнэр, долоон хаант улсын хатан хаан юм. Тэр Лорд Тайвин Ланнистерийн охин, Жэйми Ланнистерийн ихэр дүү, Тирион Ланнистерийн эгч билээ. Тэрээр өөрийн ихэр Жэйми Ланнистертэй ёс бус харилцаанд орж цус нийлсэн 3 хүүхэд болох Жоффри, Мирселла, Томмен нарыг төрүүлсэн.

 Жоффри, Мирселла нар алуулж, Томмен амиа хорлосны дараа, Серсей өөрийгөө Ланнистер овгийн Серсей, нэгдүгээр Серсей Ланнистер, Андал болон Анхны эрчүүдийн хатан хаан, долоон хаант улсын хатан хаан хэмээн зарласан юм.