Jorah Mormont

Сэр Жора Мормонт нь Эссост амьдарч байгаад Westeros-оос цөлөгдсөн умардын лорд юм. Тэр өөртэй нь адил цөлөгдсөн Даенерис Таргариенд үнэнч байдлаа харуулан Даенерисийг Дотракигийн удирдагчийн амьдралд дасахад нь тусалж байв.

Эхэндээ, Жора King's Landing дахь Роберт хааны тагнуулын дарга Варисын дор тагнуулчаар ажиллан Таргариены цөллөгийн талаархи мэдээг Варис руу илгээдэг байсан боловч цаг хугацаа явахын хэрээр тэр Даенерисыг хүндлэн биширч үнэн сэтгэлээсээ түүнд үйлчилж эхэлсэн юм. Тэр Даенерисыг хороох гэсэн оролдлогоос аварч, Варис руу мэдээ илгээхээ болиж Westeros руу буцаж харих нууц дохиог ч хүлээн авахаа болисон бөгөөд Жора Даенерид маш хүчтэйгээр татагдсан.

Даенерис түүний тагнуул байсныг мэдээд түүнийг өөрийнхөө нутгаас явахыг тушаасан ба Жора Даенерисын итгэлийг дахин олохын тулд Тирион Ланнистерийг барих гэж явахдаа үхлийн greyscale өвчин тусав. Дараа нь тэр Даенерисыг Харпигийн хөвгүүд болон Дотракигийн хоёр аюулаас аварсан бөгөөд үүний дараа л Даенерис түүнийг уучилж эргэн ирэхийг зөвшөөрсөн юм.