Theon Greyjoy

Теон Грейжой нь Төмөр арлын лорд Бэйлон Грейжойн угсаа залгах цорын ганц амьд хүү нь бөгөөд, Яра Грейжой гэсэн эгчтэй.

Төмөр сэнтийн эсрэг түүний эцгийн бослого бүтэлгүйтсэний дараа, Винтерфеллийн лорд Эддард Старк Теоныг өөрийн харьяат болгов.  King's Landing-д Эддард цаазаар авахуулсны дараа, Теон Эддардын том хүү Робб Старкт зүтгэж байгаад 5 хааны дайны үеэр Роббоос урван эцэгтэйгээ Умардыг эзлэхээр нэгдсэн. Ингэх үедээ тэр Болтон овогтод баригдсан бөгөөд Рамси Снөү-ийн боол болсон түүнийг Рийк гэж амьтны нэрээр дуудах болсон юм. 

Теон Рамсигийн эхнэр Санса Старкыг Винтерфеллээс оргоход нь туслан хоюул Жон Снөү дээр очсон ба Жон Снөү дараа нь Рамсиг ялан Винтерфеллийг эргүүлэн авав. Буцан хуучин төрхөндөө орсон Теон Төмөр арал руугаа эргэн очоод эцэг нь авга ах Эйрон Грейжойд алагдсаныг мэднэ. Өшөөгөө авахын тулд Теон Яратай цуг Меереен руу Даенеристай нэгдэхийг хүсэхээр явав. Хэдийгээр Таргариены дайралтын үеэр Яраг орхисон боловч дараа Даенерисын армиас эгчийгээ Эйроны хорионоос суллахыг гуйсан юм.