Joffrey Baratheon

Жоффри Баратеон хаан нь Роберт Баратеон хааны угсаа залгамжлах том хүү нь байсан. Түүнийг Роберт хаан болон Серсей хатан нарын том хүү гэж бүгд боддог байсан ч, үнэндээ Жоффри нь Серсей болон түүний ихэр ах Жэйми Ланнистер нарын дундаас төрсөн юм. Тэр Мирселла Баратеон, Томмен Баратеон гэсэн дүү нартай. Дүү нар нь ч мөн адил түүн шиг буюу Жэйми, Серсей нарын дундаас төрсөн билээ.