Catelyn Stark

Кателин Тулли овгийн Лорд Хостер, хатагтай Миниса Тулли нарын том хүүхэд болон мэндэлсэн. Эдмюре болон Лиза гэсэн дүү нартай. Туллигийхэн Петир Бэйлишийг асрамжлан өсгөсөн ба Кателин түүнтэй цуг өссөн юм. Кателин Винтерфеллийн Брандон Старктай сүй тавьсан байв. Гэвч Брандон Старкын дүү Лианна ханхүү Раегарыг хулгайлсан учир Галзуу хаан Хоёрдугаар Эйрис Таргариен Брандон Старкыг эцэг Лорд Рикард Старкынх нь хамтаар хөнөөсөн. Ингээд Кателин оронд нь Брандоны дүү Эддардтай гэрлэсэн билээ. Хэдийгээр тэд гэрлэх үедээ бие биенээ бараг мэддэггүй байсан ч тогтвортой, аз жаргалтай гэр бүл болсон юм.