Robb Stark

Робб Старк хаан нь Винтерфеллийн лорд Эддард Старк болон түүний эхнэр хатагтай Кателин нарын том хүү юм. Санса, Арья, Бран, Рикон Старк нарын ах, эцэг нэгтэй дүү нь гэгдэж байсан Жон Снөү-ийн үеэл ах юм. Түүний эцгийг Жоффри Баратеон хаан цаазалсны дараа, Таван хааны дайны үеэр Умардын хаанаар өргөмжлөгдсөн.

Хэдий нас залуу ч тэрээр өөрийн армиа чадварлаг удирдан нэг ч тулаанд ялагдаж байгаагүй нь түүнд Старк овгийн бэлэг тэмдгийг бэлгэдэн "Залуу чоно" гэх хочийг авчирсан юм. Робб Старк нь Лорд Тайвин Ланнистерын өгсөн амлалтын дагуу, Улаан хуримын үеэр Фрей болон Болтон овгийн үйлдсэн аллагын үеэр өөрийн бие давхар эхнэр, ээж болон тугчдынхаа хамтаар алагдсан. Робб өөрийн тугчдын нэг лорд Rүс Болтонд алагдсаны дараа Старк овгийн хэргэмийг буулган, Болтон овгийнхонд Винтерфеллийг өгсөн. Болтон овгийнхон Винтерфелл болон Умардыг Battle of the Bastards тулаан болох хүртэл захирсан юм. Санса Старк болон Жон Снөү Винтерфеллийг эргүүлэн авсны дараа Жон Снөү Роббын залгамжлагчаар тодрон умардын хаан болсон билээ.