Khal Drogo

Хал Дрого нь Narrow тэнгисийн цаана орших зүүн тивийн нүүдэлчин Дотраки аймгийн удирдагч байсан. Дотракичүүд бол догшин, маш чадварлаг дайчид ба өөр овог аймаг руу халдан довтолдогоороо алдартай. Тэд овог дотроо ч нэр төрөө ихэд эрхэмлэдэг ба өршөөлгүй буруу зүйл хийсэн хүнийг алдаг. Дрого өөрийн овгийн дотор хамгийн том биетэй, хүч чадалтай нь бөгөөд овог удирдахад нас нь балчир байсан хэдий ч нэг ч тулаанд ялагдаж байгаагүйгээрээ домог болоод байв. Дрого дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй, этгээд эмэгтэйг эхнэрээ болгохыг хүссэн ба үүндээ Пентосийн Magister Illyrio Mopatis-гийн туслалцааг хүссэн.