Ned Stark

Лорд Эддард Старк нь Старк овгийн тэргүүн Винтерфеллийн лорд, Лорд Парамаунт, Умардын удирдагч, Нэгдүгээр Роберт Баратеон хааны туслах байсан. Түүнийг мөн Нед Старк гэх нь ч бий.

Түүний ахыг Брандон Старк, дүү нарыг Бенжен, Лианна гэдэг. Тэрээр өөрийн эхнэрээс гарсан Робб, Санса, Арья, Бран, Рикон гэсэн хүүхдүүдтэй ба Жон Снөүг өөрийнхөө бутач хүү гэдэг ч үнэндээ түүний нагац ах нь. Тэр бол үлгэр жишээ нөхөр, эцэг, үнэнч анд, нэр хүндтэй лорд байсан юм.

Эддардын цаазаар авахуулсан болон Серсейгийн бутач хүүхдүүдийн үнэн нүүр царайг илчилсэн явдал  Жоффри Баратеон, Робб, Ренли Баратеон, Станнис Баратеон, Балон Грейжой нарын дундах 5 хаадын дайныг эхлүүлсэн.