Robert Baratheon

Роберт Баратеон хаан нь 7 хаант улсын захирагч, албан ёсоор Баратеон овгийн Роберт, Нэгдүгээр Роберт Баратеон, Андал болон анхны эрчүүдийн хаан, 7 хаант улсын лорд, хаант улсын хамгаалагч байсан.

Роберт залуу байхдаа агуу дайчин сэтгэл булаам эр байсан юм. Түүний сүйт бүсгүй Лианна Старк Драгонстоуны ханхүү Раегар Таргариеныг хулгайлснаас болсон Робертын бослого хэмээн алдаршсан тулааны үеэр хаан ширээг авсан. Trident-ийн тулааны үеэр Раегарыг алсан нь дайны өрнөлийг түүний талд эргүүлсэн юм. Дайн дуусч Лианна нас барсны дараа Роберт Ланнистер овогтой харилцаагаа бэхжүүлэхийн тулд Серсей Ланнистертай гэрлэв. Гэвч энэ гэрлэлтэнд ямар ч хайр сэтгэлийн холбоо байсангүй. 

Роберт Станнис болон Рэнли гэсэн дүү нартай. Серсей хатнаасаа Жоффри, Мирселла, Томмен гэх 3 хүүхэдтэй. Гэсэн ч тэр 3 хүүхдийн жинхэнэ эцэг нь Серсей хатны ихрийн өрөөсөн Жэйми Ланнистер байсан юм. Нөгөө талаар Роберт маш олон эмэгтэйгээс албан ёсны бус Gendry, Barra гэх мэт хүүхдүүдтэй байлаа.