Varys

Варис, заримдаа түүнийг аалз гэх нь бий бөгөөд, тэрээр Тирион Ланнистерын хамтаар King's Landing-аас зугтахаасаа өмнө Хааны small council-д шивнээчдийн мастер байсан тайган юм.

Тэр ямар нэг зүйлийг бусдаар үйлдүүлэхдээ маш чадварлаг бөгөөд тив дамнасан мэдээллийн сүлжээг хянадаг байв.

Хэдийгээр Роберт Баратеон хаанд үйлчилж байхдаа Даенерис Таргариенийг хөнөөх санааг дэмжиж байсан ч, эцэст нь Даенерист үнэнчээр зүтгэх болсон. Учир нь Даенерис л 7 хаант улсад энх тайвныг тогтоож чадна гэж үздэг болсных билээ. Тирион тэр хоёр Меереен рүү очин, Даенерисын Small Council-д нэгдсэн. Варис Меереенд хатны удирдлаганд Тирион, Саарал өт, Миссандеи нарт туслаж байгаад, Westeros руу буцаж очин Reach-ийн Тирелл овог, Дорнегийн Sand Snake-үүдтэй хамтран Даенерисын төлөө Ланнистерүүдтэй тэмцсэн.

Дараа нь тэр Даенерисын төрсөн нутаг болох Драгонстоуны хүчинд нэгдсэн. Хэдийгээр өөрийн нэгдэн орсон хоёр ч холбоотноосоо татгалзсан ч, Даенерисын шивнээчдийн мастераар үргэлжлүүлэн зүтгэж байна.