Margaery Tyrell

Маргаери Тирелл хатан нь Лорд Мэйс Тирелл, хатагтай Алерье Тирелл нарын цорын ганц охин, хатагтай Оленна Тиреллийн ач, Сэр Лорас Тиреллийн эгч юм.  Маргаери Жоффри Баратеон хаантай гэрлэснээр хатан болсон. Жоффри хаан нас барсны дараа түүний дүү Томмен Баратеон хаантай гэрлэсэн. Түүний хатан болох гэсэн хүсэл нь өөрийнх нь үхэх шалтаг болсон юм.  Серсей Ланнистер алдсан эрх мэдлээ эргүүлэн авахын тулд Баелорын Септийн үеэр тавьсан галд Маргаери Тирелл эцэг, дүүгийнхээ хамт үхсэн.