Ramsay Bolton

Лорд Рамси Болтонг өмнө нь Рамси Снөү гэдэг байсан бөгөөд Dreadford-ын лорд Рүс Болтоны бутач хүүхэд юм.

Таван хааны дайны үед Рамси нь Теон Грейжойгоос Винтерфеллийг эргүүлэн авахаар Умардын хаан Робб Старкд үнэнчээр зүтгэж байсан ч мөн өөрийн эцгийн Старк овгийнхноос урвах төлөвлөгөөг дагаж байв. Ironborn-оос Винтерфеллийг амжилттайгаар эзлэн авсны дараа , Рамси Теоныг барин тамлаж үнэнчээр дагалдагч болгон "Reek" гэж нэрлэсэн. 

Роббын аллага болон Улаан хурим дээрх Старкад үнэнч умардын армийг устгасныхаа дараа, тэр эцгийнхээ хамтаар Ланнистер овогт үнэнчээ батлан албан ёсоор Рамси Болтон гэгдэх болсон. Петир Баелишийн зохион байгуулсан тохиролцооны дагуу тэр Санса Старктай гэрлэсэн. Санса Старк Теоны хамт Винтерфеллээс зугтсаны дараа Рамси өөрийн гэр бүлийнхнээ алаад Умардын удирдагч, Винтерфеллийн лорд болов. Умардыг захирч байсан Рамсигийн ноёрхол Жон Снөү өөрийн Free Folk-ын арми болон Старкын үнэнч албатуудтайгаа буцан ирж Винтерфеллийг буцаан авах хүртэл үргэлжилсэн билээ.  Рамси Старк овгийн эсрэг үйлдсэн хэргийнхээ төлөө цаазаар авахуулсан ба ингэснээр Болтон овог устаж Старк овог Умардыг захирах болсон юм.