Super Mario Bros. 3

Super Mario Bros. 3 нь  Nintendo Entertainment System (NES) видео тоглоомын консолд зориулан Nintendo компаниас гаргасан тоглоом юм. Анх 1988 оны 10 сарын 23 онд Японд нээлтээ хийсэн ба 1990 оны 2 сарын 12-нд Хойд Америкт нээлтээ хийжээ. Энэхүү тоглоомыг Nintendo Энтертайнмент Анализ хөгжүүлэлтийн хэлтэст Шигерү Мияамото болон Такаши Тезүка нараар удирдуулсан баг хийсэн юм. 

Super Mario Bros. 3 нь бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглоомуудын нэг яах аргагүй мөн бөгөөд нийт 17 сая хувь борлуулагдсан нь NES-ийн тоглоомууд дунд 3-т орох амжилт юм. Зөвхөн АНУ-д гэхэд л 500 сая ам.долларын орлогыг Нинтендод оруулсан байдаг. Инфляцийн өөрчлөлтийг нарийвчлан тооцсоны үндсэн дээр энэ тоглоом өнөөгийн ханшаар нийт 1.7 тэрбум ам.долларыг олсон гэж судалгаанд өгүүлжээ.