Tetris

Тетрис нь Оросын тоглоом зохион бүтээгч Алексей Па́житновын хавтангуудыг эвлүүлэх оньст видео тоглоом юм. Энэхүү тоглоомыг тэрбээр 1984 оны 6-р сарын 6-нд Москва дахь ЗХУ-ын Шинжлэх ухааны академийн Дородницынагийн компьютерийн хүрээлэнд ажиллаж байхдаа гаргажээ. Тетрис хэмээх нэрийг  Грекээр 4 (тетра) болон өөрийн дуртай спорт болох теннисийн нэрийг нийлүүлэн өгсөн ажээ.