Sid Meier's Civilization IV

Sid Meier's Civilization IV нь Civilization цувралын 4 дэх хувилбар ба шатарчилсан стратегийн тоглоом юм. Энэхүү тоглоомыг Сид Мэйэр болон түүний видео тоглоом хөгжүүлэлтийн Фираксис Гэймс студийн дор Сорен Жонсон зохион бүтээсэн билээ. Sid Meier's Civilization IV нь 2005 оны 10-р сарын 25-наас 11-р сарын 4-ний хооронд Хойд Америк, Европ, Австралид нээлтээ хийсэн.

Sid Meier's Civilization IV нь гарсан даруйдаа нэр хүнд бүхий "Оны шилдэг тоглоом" зэрэг олон шагналын эзэн болсон юм. Одоогийн байдлаар нийт 3 сая хувь зарагдаад байна.
2016 онд TIME сэтгүүлээс гаргасан "Бүх цаг үеийн шилдэг 50 видео тоглоом"-ын 11-р байранд жагссан.