Counter-Strike 1.6

Counter-Strike нь олон тоглогч тоглох горимтой нэгдүгээр биеийн буудагч төрлийн видео тоглоом ба террорист болон терроризмын эсрэг хүчин гэсэн багуудад хуваагдан, террористууд бөмбөг тавих, хүн барьцаалах, терроризмын эсрэг хүчин бөмбөгийг аюулгүй болгох, барьцааны хүмүүсийг суллаж тоглодог.  Counter-Strike анх 1999 онд Windows үйлдлийн систем дээр гарсан юм.