Pac-Man

Пакман нь 1980 оны 5-р сард Японд анх гарсан Намко компаний бүтээл ба аркаде төрлийн тоглоом юм. Уг тоглоомыг тоглоомын дизайнер Тору Иватани зохиосон. 1980 оны 10-р сард Мидвэй гэймс компани лицензтэйгээр АНУ-д худалдаанд гаргажээ. Пакман нь одоог хүртэл классик тоглоомын нэг гэж тооцогддог ба 1980-аад оны үеийн соёлын алдартай бэлэг тэмдгүүдийн нэг билээ.