Орос сарафан

Үүх түүх нь тэртээ XIII зуунаас эхтэй орос эмэгтэйчүүдийн үндэсний хувцсыг бид нарийн мөртэй, цэцэг навч алагласан зуны даашинз шиг санадаг. Харин ном журмаараа бол трапец хэлбэрийн сарафаныг даавуун цагаан, нимгэхэн даашинзан дээр өмсөх ба энгэр, цээж нь ихэвчлэн гоёмсог хатгамалтай байна. Сарафан славян угсааны олон ч оронд үндэсний хувцасных нь эх загвар болжээ. Бидний сайн мэдэх Матрёшка хүүхэлдэй цэцэг алагласан сарафантай байдаг билээ.