Килт

Шотланд эрчүүдийн бошинзыг ийн нэрлэнэ. Килт нь XVI зууны үеэс дэлгэрч, өдгөө шотланд өв соёлын салшгүй хэсэг болжээ. Тартан хэмээх дөрвөлжин хээтэй нэхмэл, ноосон даавуугаар урладаг уулынхны энэ өмсгөл гоёмсог бүс, унжлага чимэглэл, халаас зэрэгтэй болж, эх загвар нь нэлээд өөрчлөгдсөн ч өдгөө урьд байгаагүйгээр түгээд байна. Сонирхуулахад, шотланд эмэгтэйчүүдийн үндэсний өмсгөлийг тартан бошинз гэнэ.