Ханбок

Хан үндэстнийг яагаад солонгын өнгөтэй адилтгаж Солонгос гэх болсныг үндэсний хувцсыг нь хараад ойлгож болмоор. Хурц тод, гэгээлэг өнгөтэй ханбок XIII зуунд одоогийн хэв маягаа олж, монгол хувцасны нөлөөгөөр ханцуй, хормой нь богиносон, бүсэлхийн залгаас нь цээжээр татан, энгэр нь бүчтэй болжээ. Ханбоктой холбоотой хамгийн эртний түүхэн баримт Монголын нутагт, тодруулбал Ноён ууланд бий гэж 2006 онд хэсэг солонгос эрдэмтэн үзсэн байдаг.