Дирндль

Өмнөд Тирол, Бавар нутгийн үндэсний хувцас, эдүгээ герман үндэстний уламжлалт соёлын гол таних тэмдгийн нэг болсон дирндль даашинз үндэсний хувцас гэхэд маш орчин үеийн загвартай, энгийн атлаа хээнцэр хувцас юм. Энгэр нь гүн ухлаадастай, бэлхүүсэвчний оронд гаднаа чангалагч бүчтэй, өвдгөөр татсан богинохон хормойтой уг хувцас ердийн даавуун даашинзнаас богинохон ханцуй, гоёмсог хормогчтойгоороо ялгарна. Эмэгтэй хүнийг хэдэн насаар залуу харагдуулдагийг нь мөн онцлохгүй өнгөрч болохгүй.