Курта

Сул, нэлмэгэр өмдөн дээр өмсдөг курта буюу урт цамц бол Энэтхэгийн бага тив болон Арабын орнууд, цаашлаад исламын шашинт олон ч оронд гоёлын төдийгүй өдөр тутмын гол хувцас нь юм. Курта нь захгүй цамц гэсэн утгатай бөгөөд эмэгтэйчүүдийн өмсдөгийг нь курти гэнэ. Биед эвтэйхэн, дээр нь ямар ч загварын өмд, алчуур, ороолт, нөмрөг, гивлүүр, толгойн гоёл гээд юм бүхэнтэй зохицох курта нь аагим халуунд өмсөхөд чухам тохирсон хувцас юм. Бараг хүн болгонд зохидгийг нь бас дурдах хэрэгтэй болов уу.