Ао дай

Вьетнам үндэсний ао дай нь нимгэхэн бөс даавуу, торгоор урладаг, урт нарийхан, бие барьсан даашинз юм. Ао нь цамц, дай нь урт гэсэн утгатай бөгөөд дээл шиг захтай, хятад тэрлэг шиг харагддаг ч бүсэлхий хүрсэн өндөр оноотой, хормой нь шагай хүрсэн урт байдгаараа бусад төстэй үндэсний хувцаснаас ялгардаг. Ао дай нь вьетнам үндэсний сүрлэн бүрх юм уу, гоёлын том, дугариг малгайтай тун сайхан зохицно.