Кимоно

Дэлхийн хаа ч танигдах үндэсний хувцасны нэг бол япон үндэсний кимоно билээ. Ихэмсэг, нууцлаг дүр төрхийг бүрдүүлдэг кимоно нь Тан гүрний үеийн хятад үндэсний хувцас өмсгөлийн нөлөөгөөр одоогийн хэв маягаа олжээ. Тэгш дөрвөлжин бөс даавууг эсгэж хийдэг, Т хэлбэрийн кимоно хэдий энгийн загвартай ч өргөн бүсний тусламжтайгаар ер бусын, гойд тансаг өмсгөл болж хувирдаг.