Саари

Хамгийн тансаг, дур булаам, эмэгтэй хүний гоо сайхныг хамгийн тодоор харуулдаг саари бол магад хамгийн олон хүн өмсдөг үндэсний хувцас биз ээ. Тэрбум гаруй хүнтэй Энэтхэг орны ихэнх охид, эмэгтэйчүүд одоо ч сааригаа өдөр тутам өмсдөг бөгөөд хил залгаа Бангладеш, Пакистан, Балбын нутагт аж төрдөг хиндү шашинт эмэгтэйчүүдийг нэмбэл саари өмсдөг хүний тоо бүр ч өснө. Саари ороох 80-аад арга бий гэх бөгөөд урт нь ихэвчлэн 4.5-8 метр байдаг байна.