Дээл

Төв Азийн нүүдэлчин түмний хувцас гоёл тун олон янз. Монгол үндэсний хувцас гэхэд баруун, зүүн, төв гэж хуваагдах бөгөөд 20 орчим үндэстэн ястны хувцаснаас бүрдэнэ. Дээлний гол материал нь торго байдаг. Эрчүүдийн хувцас нутаг нутагт өөр ч ерөнхий байдал нь адилавтар байх бол эмэгтэйчүүдийн хувцас, тэр дундаа эхнэр хүний хувцас хэрэглэл харин нэлээд өвөрмөц, өөр хоорондоо эрс ялгаатай байна. Дээлтэй хослох малгай, бүс, гутал ч мөн маш олон загвартай. Монгол гутал л гэхэд 400 гаруй төрлийн загвартай гэгддэг.