Соронзонболдын БАТЦЭЦЭГ

Монгол улсын хөдөлмөрийн баатар Соронзонболдын Батцэцэг 1990 оны 3 сарын 11-нд Архангай аймгийн Хашаат суманд М.Соронзонболд, Д.Оюун-Эрдэнэ хоёрын таван хүүхдийн дөрөв дэх нь болон төрсөн. 2005 оноос сумынхаа Дондов багшийн удирдлаганд чөлөөт бөхөөр хичээллэж эхэлсэн. 2008 оноос "Замчин" клубт Дүвчин багшийн шавь болж, 2012 онд "Хилчин" спорт хороонд харьяалагдаж байна. Лондон 2012 олимпын наадмаас хүрэл медаль, ДАШТ-ий хошой алт, мөнгөн медаль, азийн аварга болж байсан.