ДАЙСНЫ ЦЭРГҮҮДЭЭ СОНСОЦГОО!

"Дайсны цэргүүдээ сонсоцгоо!" кино нь 1971 онд Монгол ба ЗХУ-д монгол, орос хэлээр бүтсэн уран сайхны кино юм. 

Онцгой даалгавар биелүүлж яваа Орос, Монголын хамтарсан тусгай отрядын байлдагчид нь дайны тэргүүн шугамд явж, үг хэл, дуу авиагаар сэтгэл санаа, үзэл суртлын хурц тэмцэл хийх хариуцлагатай үүргийг хүлээжээ. Тиймээс ч Халх голын байлдаанд энэ хүмүүсийн хувь нэмэр асар их байв. Энэ кино нь “Бяцхан отряд” -ын үйл ажиллагаа, баатруудынх нь бодол санаагаар дамжуулан Халх голын дайн, түүний далайцыг харуулжээ.

Найруулагч: Бадрахын Сумхүү, Борис Ермолаев.

Зохиогч: Борис  Ермолаев, Бадрахын Сумхүү 

Зураглаач: Балдангийн Дэмбэрэл, Олоновский Н.В. 

Зураач: Очирын Мягмар, Усачев Н. 

Хөгжмийн зохиолч: Эрэгзэнгийн Чойдог, Овчинников В.А.

Дууны найруулагч – Ө.Чойжилсүрэн, Н.Кропотов

Нүүр хувиргагч – Ч.Үзмээ, Н.Метюшкин

Эвлүүлэгч – Э.Дулмаа, Д.Батгэрэл, А.Камагорова

Гол дүр:

Жуков - Ульянов М.А.

Чойбалсан - Чойбалсангийн Нэргүй

Бодров - Сафонов В.Д

Осипенко - Леждей Э.И.

Озерцова - Старикова С.

Воровьев - Вайнштейн Д

Төрхүү - Ейторын Гантөмөр

Гэлэг - Энэбишийн Ганболд 

Дүрүүдэд: Намсрайн Сувд, Жантүрин Нурмухан, Банзарын Дамчаа