БУШХҮҮГИЙН ҮЛГЭР

"Бушхүүгийн үлгэр" кино нь 1979 оны бүтээл юм.

Манай ард түмэн аман зохиолоороо эрэлхэг зоригтой, үнэнч шударга үлгэрийн баатар Боролдойн тухай өгүүлсэн байдаг. Өнчин ядуу Боролдой хүүгийн нэг сайхан шинж нь Бушхүүд шингэснийг домгийн хэлбэрээр дүрслэн харуулжээ. Энэ кинонд хослол зургийн аргыг чадамгай ашиглан үлгэрийн өгүүлэмжийг тодруулжээ.

Зохиож, найруулсан - Пүрэвийн Цогзол

Зураглаач -Луузаншаравын Шаравдорж 

Зураач - Батын Болд, Пүрэвийн Цогзол 

Хөгжмийн зохиолч - Цэгмэдийн  Намсрайжав

Дууны найруулагч – З.Гаваа

Нүүр хувиргагч – Д.Бадамцэрэн

Эвлүүлэгч – Ц.Цогзол, С.Энхжаргал 

Гол дүр:

Бушхүү - Осорын Ганбат

Охин - Цэрэнчимэдийн Сайнсанаа

Тамсар хаан – Сангижавын Гэндэн

Дүрүүдэд:

Нямын Дагийранз, Намсрайн Сувд, Лувсанжамцын Цогзолмаа, О.Отгонбаатар, Донровын Долгорсүрэн, Ю.Уранчимэг, Улаанхүүгийн Осор, Чоймболын Жумдаан, Тавхайжамцын Цэмпилмаа