Б.Баатархүү

Тайз, дэлгэцийн алинд ч инээд бэлэглэн, алга ташилтаар шагнуулдаг авьяаслаг жүжигчдийн нэг Б.Баатархүү 1971 онд Эрдэнэт хотод төрсөн. Тэрбээр 1993 онд СУИС-д элсэн орж 2000 оноос "Инээдмийн Түц" буюу одоогийн "Х-Түц" продакшнд элсэн орсон бөгөөд тус хамтлагтаа 8 жил ажилласны эцэст "Комеди Арт" хамтлагийг байгуулан удалгүй чөлөөт уран бүтээлч болсон. МУСТА, "Алтан гадас" одонт Баатархүү дэлгэцийн хэд хэдэн бүтээлд ч дүрээ мөнхлөөд амжсан Монголын хошин урлагийн шилдэг жүжигчдийн нэг билээ.