Жүжигчин "Аси" буюу Алтансүх нь Баянхонгор аймгийн уугуул бөгөөд 10 гаруй киноны ерөнхий болон туслах найруулагч, уран сайхны 30 гаруй, хошин урлагийн 60 орчим тоглолтод гол болон туслах дүр бүтээсэн гайхалтай жүжигчин. Тэрбээр 1994 онд СУИС-д элсэн орж улмаар 2000-аад оны үеээс хошин урлагтай холбогдон "Өнгөт инээд" продакшнд элсэн орсон. Хадам ээж, ааштай эмэгтэйн дүрд гаргууд тоглодог байсан тэрбээр 2015 онд харамсалтай нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн юм.