М.Баярмагнай

Монгол улсын соёлын тэргүүний ажилтан, Монгол улсын хошин урлаг, тайз, дэлгэцийн жүжигчин Магсаржаламын Баярмагнай 1978 оны 10 сарын 6-нд Баянхонгор аймагт төржээ. 1996 онд Баянхонгор аймгийн I арван жилийн сургуулийг дүүргээд СУИС-ийн кино драмын ангийг 2000 онд төгсчээ. Сургуулиа төгсөөд УДЭТ-д жил гаруй ажиллаад хошин урлагт хөл тавьж "Эрхэм элч", "Өнгөт инээд" хамтлагт элссэн. 2006 онд нэг хамтлагт байсан Мөнхсайхан, Эрдэнэзаан хоёрын хамтаар "Маск" продакшныг байгуулан тусдаа гарч амжилттай явна.