Т.Бархүү

Хошин урлагийн "Х-Түц" продакшны жүжигчин Т.Бархүү 1981 онд төрсөн. Нийслэлий 13-р дунд сургуулийг төгсөж улмаар Испанийн эдийн засгийн сургуульд явсан хэдий ч удалгүй сургуулиасаа гарч СУИС-д элсэн орсон гэдэг. Сургуулиа төгсмөгцөө "Х-Түц" продакшнд элсэн орж "Сэргээш-3" бүтээлд тоглосон нь түүний хошин урлагт хөл тавих эхлэл болсон гэдэг.