Т.Билгүүн

2001 онд СУИС-ийн жүжигчний ангид элсэн орсноор түүний жүжигчин болох замнал нь эхэлжээ. Тэрбээр багын сэргэлэн адтай хүү байсан бөгөөд 2004 онд буюу хоёрдугаар курсээсээ “Шинэ үе” продакшнтай хамтарч тоглохоор болсон. 2012 онд МУСТА болсон авьяаслаг залуу 2015 онд харамсалтай нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн.