Б.Баттөмөр "Банш Батаа"

Жүжигчин МУСТА Баттөмөр Өвөрхангай аймгийн Арвайхээр суманд төрж өссөн. Тэрбээр СУИС-ийг төгсөөд анх “Эрхэм элч” уран бүтээлийн нэгдэлд жүжигчнээр хоёр жил, дараа нь “Харцага” кино урлагийн дээд сургуульд багшилж байсан. Харин хожим нь "Х-Түц" продакшнд орсноор одоогийн нэр алдарт хүрсэн. Тэрбээр "Болсон явдал", "Миний хөрш чөтгөр", "Рашаантын 18" зэрэг олон олон кинонд дүрээ мөнхөлсөн нэгэн. 2012 онд "Х-Түц" Продакшнаас харч "Мөрөөдлийн Театр"-т элсэн орсон.